Месут Өзил: Дэлхийг тойрон аялах бол миний мөрөөдөл

Amarbat Batzul
2 min readOct 20, 2017

Хөлбөмбөгчийн хувьд ч , жирийн хүний хувьд ч надад зорилго, мөрөөдөл байх хэрэгтэй. Гелсенкирхен хотод бага балчир байхдаа би Шалькегийн нүүр царай болохыг мөрөөддөг байлаа. Мөн дараа нь өөрийн шүтээн Зинедин Зидантай нүүр тулж уулзахыг мөрөөдсөн. Мөн тэгээд, мэдээж дэлхийн аварга болохыг мөрөөдсөн юм даа. Эдгээр мөрөөдлүүд бүгд бодит биелсэн.

Гэхдээ зарим нь одоог хүртэл биелээгүй, жишээ нь дэлхийн аваргын цомоо хамгаалахыг одоо мөрөөдөж байна. Дэлхийн аварга болсон бидний үгээр хэлж чадамгүй гайхалтай мөрөөдөл биелсний дараа би дахиад л үүнийг мэдрэхийг ихээр хүссэн.

Заримдаа би ямар ч элдэвийн ярилцлага, арга хэмжээний сурталчилгаанд оролцохгүйгээр зүгээр л хөлбөмбөг тоглохыг хүсдэг. Би талбай дээр бөмбөгтэй байхдаа өөрийнхөө сэтгэлийг дүүрсэн мэт мэдэрдэг. Гэхдээ эдгээр ярилцлага мэтийн зүйлс хөлбөмбөгийн амьдралын нэг л хэсэг. Мөн олон нийтийн шүүмжлэл — миний тоглолтын арга барилд дуртай ч хүмүүс байна, дургүй хүмүүс ч байдаг. Тэр болгонтой би нүүр тулж, сэтгэл амар байдаг.

Би багадаа Герман хэлийг сайн сурсан байсан бол гэж байнга хүсдэг байсан. Миний бага нас найзуудтай минь хамт маш сайхан өнгөрсөн, тэр найзуудтайгаа би одоо ч нягт харилцаатай байдаг. Гэхдээ миний өссөн орчинд Герман хэл сурна гэдэг хэцүү байлаа. Гэр дотроо бид Туркээр ярина, миний найзууд бүгд Турк, Ливанчууд байсан, мөн ангийнхан минь бүгд л өөр өөр соёлтой хүүхдүүд байсан. Миний багш л Германаар ярьдаг цор ганц хүн байлаа. Герман хэлийг сайн сурах хангалттай цаг надад байгаагүй юм. Том болоод л би хэлийг сайн сурах ямар чухал гэдгийг ойлгосон юм. Миний Герман хэл сайн байгаагүй гэдгээ би мэддэг байсан болохоор үргэлж үүнээсээ ичдэг байсан. Өөртөө итгэх итгэлийг олж авна гэдэг миний хийх ёстой хамгийн эхний чухал зүйл байсан юм. Хувьдаа ч би олон биелээгүй мөрөөдөлтэй. Жишээ нь би үргэлж дэлхийг тойрон аялал хийхийг мөрөөддөг. Хүүхэд байхаасаа л үүнийг мөрөөддөг байсан. Хөлбөмбөгийн ачаар би энэ мөрөөдлөө биелүүлэх хангалттай санхүүгийн боломжтой ч цаг хугацааны хувьд надад хангалттай боломж гарахгүй байна. Англид улирал их удаан үргэлжилдэг. Ийм учраас би зодог тайлсныхаа дараа нүсэр аялал хийхийг хүсч байна, Токио, Хятадын цагаан хэрэм гээд л. Туркт ч би аялахыг хүсдэг. Одоо энд аялал хийх маш хэцүү, би нэг удаа Истанбулд аялж байхад намайг тэнд байгаа гэдэг мэдээ тараад нэг л мэдэхэд маш олон хүн намайг бүслээд зогсчихсон. Мэдээж энэ байдал миний карьерийн дараа илүү амар болох байх.

Тэгээд би гэр бүлтэйгээ ихэнх цагийг өнгөрүүлэхийг хүсч байна. Хэзээ ч гэсэн би аавыгаа илүү сайн ойлгодог болно. Юу ч болж байсан тэр бол миний аав. Бас би Дюсселдорфт эсхүл Лондонд амьдарна. Тэгээд мөн л хүүхдүүдээ амьдарч буй газрынхаа эх хэлийг сайн сураасай л гэж санаа зовниж байна даа.

Эх сурвалж: Zeit.de

Герман хэлнээс орчуулсан: Б.Амарбат

��nonic6

--

--