Бербатов: Би харсан болгоноо төсөөлж өөрийн оюун ухаандаа зурдаг

Amarbat Batzul
6 min readOct 27, 2017

С: 2006 онд та Тоттенхэм руу явсан.

Д.Б: Миний биет төлөөлөгч над дээр ирээд Тоттенхэмээс чухал санал ирсэнийг надад хэлсэн. Би тэр үед “Хэн гэнээ?” гэж байсан. Тухайн үед би Германы хөлбөмбөгийг л үздэг байснаас Английн хөлбөмбөгийг шимтэж сонирхдоггүй байлаа. Тэр үед Манчестер Юнайтед хүртэл намайг сонирхож байгаа гэх шуум гарч байсан. Гэхдээ би Манчестер Юнайтедын хоёрдугаар сонголт болно гэж тэд хэлж байсан. Тиймээс л би Лондоний Спүрсийг сонгосон.

С: Таны карьерийн зарим оргил үе Тоттенхэмд өнгөрсөн гэдэгтэй санал нийлэх үү?

Д.Б: Би Мартин Йолоос өвөөгөө олж харсан. Тэр нүнжигтэй байсан, бас та нар бүгд л түүнийг хэцүү хүн гэж хардаг ч үнэндээ маш найрсаг нэгэн. Би тэр дор нь л түүнтэй сайн харилцаатай байж болохыг мэдсэн. Английн хөлбөмбөгийн хурд, биеийн хүчний тоглолтонд дасахад надад хугацаа шаардагдсан ч боломж гарч ирэхэд би сэлгээнээс гарч Фүлхэмийн хаалганд 2 гоол оруулж байлаа.

С: Та Робби Кийнтэй сайн харилцаатай байсан.

Д.Б: Жирийн нэг сайнаас ч илүү, миний хамгийн сайн хамтрагч байсан. Бид зүгээр л би биенээ шууд ойлгодог байлаа. Намайг хэн байсныг тэр мэддэг байсан. Тэр надад чи яагаад юу ч ярьдаггүй юм бэ гэж асууж төвөг уддаггүй байсныг нь би хүндэлдэг байсан. Бид талбай дээр гайхалтай ойлголцож түүнийг талбай дээр хаана байгааг би үргэлж мэддэг байсан. Робби хүсэл тэмүүлэл ихтэй, намайг дөнгөж ямар үйлдэл хийхээ толгойдоо бодож байх хооронд л тэр маш их гүйлт хийдэг байлаа. Энэ л жинхэнэ шилдэг тоглогчдын хийдэг зүйл. Бид сайн зохицож олон ч гайхалтай гоолуудыг оруулсан даа.

С: Тоттенхэм үргэлж л хүчтэй өрсөлдөгч байсан ч хэзээ ч Премьер лигийн цом хүртэхэд ойртож байгаагүй.

Д.Б: Бид 2008 онд Челсиг шигшээд хожиж Лигийн цомд түрүүлсэн. Тухайн үеийн дасгалжуулагч Хуандэ Рамос биднийг маш сайн бэлтгэж, сэтгэл зүйг маань тайвшруулж, яг л жирийн нэг тоглолтонд оролцох мэт бага дарамтыг мэдрүүлж байлаа. Хэрвээ чи ургуулан бодоод эхлэх л юм бол асуудалтай нүүр тулна. Бүгд л Челсиг ялна гэж бодож байсан. Тэд үнэхээр хүчтэй байсан ба аваргуудын лигийн шигшээд ч миний хуучны хамтрагч Михаэл Баллакийн хамтаар шалгарсан. Гэхдээ бид 2–1 харьцаатай ялалт байгуулсан, олон жил цомоор “цангасан” Спүрсийн анхны цом. Спүрсийн дэмжигчид надад дуртай байсан. Тэд миний нэрээр дуулж байхыг сонсоод би “Ямар новш нь вэ? Тэд яагаад надад зориулж дуулаад байгаа юм бэ?” гэж бодсон. Би тийм анхаарлын төвд байхыг хүсдэггүй. Зарим тоглогчид үүнийг хүсдэг, гэхдээ би дотроо “Гуйж байна, амаа хамхиач” гэж боддог байсан. Яагаад би ийм байсныы мэдэхгүй, манай гэр бүлийнхэн намайг үзэхээр ирэхэд нь тэднээс цэнгэлдэхэд орохгүй байхыг гуйдаг байсан. Заримдаа би ширүүн зан гаргаж “Үгүй ээ, та нар очихгүй” гэж хэлэх ёстой байдаг. Эцэг маань байсан ч би тэгж хэлнэ. Зурагтаар үзээсэй гэж намайг хүсдэгийг аав маань мэддэг, хэрвээ тэд цэнгэлдэхэд ирвэл надад ирэх дарамт улам л нэмэгдэнэ гэдгийг аав минь мэддэг байсан.

С: 2008 онд Тоттенхэмийг яагаад орхисон юм бэ?

Д.Б: Хэрвээ чи өөрийнхөө замыг дагаж яваа бол ийм шийдвэрийг гаргах ёстой болдог. Би цом өргөхийг, мөн том клубт тоглохыг хүссэн, Английн том клубуудын нэг бол Манчестер Юнайтед. Өмнө нь ч тэд намайг сонирхож байсан, тийм ч учраас би тэд дахин намайг гэвэл би энэ боломжийг алдаж хэрхэв ч болохгүй гэж шийдсэн. Манай агент надад Юнайтед дахиад сонирхож байгааг дуулгасан. Эхэндээ түүнд би итгээгүй ээ, гэхдээ би өөрийн агентдаа итгэсэн, тэр надад: “Чи энд өөрийнхөө биеийн амрыг бодоод байгаад бай эсхүл өөрийн карьерийн шинэ хуудсыг нээх алхмыг хий” гэж хэлсэн. Энэ хэцүү шийдвэр байгаагүй ээ. Манчестер Юнайтед Английн болон Европын аварга, мөн олон шилдэг тоглогчидтой, Сер Алексаар удирдуулж Олд Траффорд хэмээх гайхалтай цэнгэлдэхтэй ийм том баг. Би яаж татгалзаж чадах билээ?

Би Юнайтед-д очиход бүх л зүйл миний амьдралын шагнал мэт санагдаж билээ. Би Неманьа Видичийн адилаар зүүн Европын жижиг улсын жижиг хотоос гаралтай ч бид оргилд хүрч чадсан.

С: Манчестер Сити ч мөн адил таныг авахыг хүссэн тийм үү?

Д.Б: Тийм ээ, гэхдээ Юнайтед намайг авахыг хүсэхэд би яг л нүдээ таглуулсан морь шиг л байсан. Би өөр ямар ч багийг сонирхоогүй. Сити надад илүү өндөр үнэ санал болгосон гэхдээ тэд сул байсан бас тэдний түүх хэзээ ч Юнайтедтэй харьцуулагдашгүй.

С: Та зөв шийдвэр гаргасан уу?

Д.Б: Би Манчестер Юнайтед клубын тоглогчийн хувиар корридорт зогсож байхдаа би Роналдо, Рүүни, Гиггз, Скоулз, Невилл, Видич, Фердинанд, Эвра, Ван Дер Сарыг хардаг байсан. Би тэгэхэд өөртөө : Берба, би энэ мөчийг сэтгэл зүрхэндээ үүлд хадгалах хэрэгтэй найз минь гэж хэлсэн. Тэгээд би өрсөлдөгчдөө харсан, тэд аль хэдийн ялагдсан байсан.

С: Манчестер хот хөлбөмбөгчдийн сонирхлыг хэр татдаг вэ?

Д.Б: Зарим хүмүүс цаг агаараас болж их гомдоллодог, гэхдээ энэ хот бол хөлбөмбөгт анхаарахад маш тохиромжтой. Би нэг ч удаа гомдоллож байгаагүй. Би Юнайтедын тоглогч болоод : “За, би өөрийн мэргэжлийн зорилгодоо хүрлээ, чи одоо гэр бүлтэй болох талаар бодох хэрэгтэй” гэж бодсон. Би эхнэртээ “Хүүхэдтэй болцгооё” гэж хэлсэн. Энэ яг робот шиг сонсогдож байгаа биз?

С: Роналдо таны Манчестерт тоглосон эхний жилд Европын шилдэг тоглогч байсан.

Д.Б: Залуу тоглогчид Роналдогоос үлгэр жишээ их авдаг. Тэд түүний үс, хувцас, машин, чадварыг гээд бүгдийг дуурайхийг хүсдэг. Би тэдгээр хүмүүст Роналдо бэлтгэл болгон дээр ямар их хичээдгийг хэлмээр байдаг. Тэр зөвхөн шилдэг болохыг л хүсдэг. Бусад зүйлс дараа нь ирнэ шүү дээ. Тоглогчид өөрсдөдөө бүрэн төвлөрч мэргэжлийн болохыг зорих ёстой. Роналдо хувцас солих өрөөнд ч дажгүй байдаг. Тэр Эврагийн хамтаар тоглоом их хийдэг, гэхдээ тэр хөлбөмбөг тоглож байхдаа бүрэн төвлөрсөн байдаг юм. Би маш ичимхий бас чимээгүй байсан, энэ бүхнийг би хардаг байсан.

С: Хөлбөмбөгөөс гадна та ямар сонирхолтой вэ?

Д.Б: Би зурж, буддаг. Би харсан болгоноо зурж чаддаг. Би харсан болгоноо төсөөлж өөрийн оюун ухаандаа зурдаг. Би хөрөг зурдаг, хүмүүсийг зурдаг, комик дүр болон байгалийн зургийг л зурж чаддаг. Би хүүхдүүддээ зориулж зурдаг, тэд үргэлж намайг зураг зурахыг гуйдаг юм.

С: Та хэдэн хүүхэдтэй вэ?

Д.Б: 7, 5 настай хоёр охинтой. Бас би охидтой минь болзох гэж ирсэн хүмүүст зориулсан 2 буутай. Тэд миний охидтой болзохоос өмнө надад буу байгааг мэдэх ёстой. Гэхдээ хүн бүр эрүүл байвал би жаргалтай байна. Охид минь нэг л өдөр “Ааваа, энэ миний найз залуу” гээд ороод ирнэ, тэр үед би бэлэн байх болно оо. Би энэ тал дээр яах хэрэгтэй вэ? Энэ цаг мөдхөн ирнэ шүү дээ.

С: Таны “Keep calm and pass me the ball” гэсэн бичигтэй өмсгөлийн түүх юу вэ?

Д.Б: Тоглолтын өмнө би биеэ халаагаад, ариун цэврийн өрөө орсон. Тэнд би энэ өмсгөлийг өмсөхөөр шийдсэн. Бүх дажгүй санаанууд ариун цэврийн өрөөнд төрдөг шүү дээ. Энэ шийдвэр гэнэтийн байсан, би хэнд ч хэлээгүй юм.

С: Таныг Монакод очиход Марциал багт байсан

Д.Б: Би бэлтгэлийн эхний өдөр Марциал, Хамес, Кондогбиа, Карраско, Бернардо Силваг харсан. Энэ залуучууд миний ойр орчимд гялалзаж байсан, би тухайн үед “Ямар новш нь вэ? Би их хөгшин байна эсхүл тэд маш сайн байна” гэж бодсон. Марциалд онцгой чадвар бий, тэр маш их хөгжиж дээшилсэн. Тэр өшөө ч илүү хөгжинө.

С: Та одоо ч хөлбөмбөгт зүрх сэтгэлээ өгсөн хэвээрээ юу?

Д.Б: Мэдээж, би чадахаасаа чадахгүй хүртлээ хөлбөмбөг тогломоор байна. Би Энэтхэгт тоглох гэж байгаа, энэ миний хамгийн сүүлийн клуб гэж үү? Мэдэхгүй юм, гэхдээ би Рене Мүэлэстийн болон Энэтхэгийн залуучуудтай ажиллахыг зорьж байна. Хөлбөмбөг тэдний хувьд шинэ зүйл хэвээрээ байгаа. Би 50,000 хүний өмнө хөлбөмбөг тогломоор байна. Би хөлбөмбөг үзсэн хэвээр, ялангуяа хуучин тоглож байсан багуудынхаа тоглолтыг үздэг. Би Каррингтонд очсон. Жозе Моуриньог харсан, тэр намайг сайхан угтаж авсан. Би Валенсиа гэдэг мангастай уулзсан. Тэр талбайн гадна над шиг ичимхий, гэхдээ талбай дээр тийм биш. Энд л учир байгаа юм.

Эх сурвалж: www.espnfc.com

Орчуулсан: Б.Амарбат

� 

--

--